Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Суллагдсан“ Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Монголбанкны захирал асан Н.Золжаргал, мөн Д.Ганбат, Д.Доржханд, Л.Санжаадорж, Б.Минжбадам нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. Учир нь шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.Болорын өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Ариунболд, хохирогч Б.Ганбатын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Г.Элбэгсайханы өмгөөлөгч Д.Амгалан нар гомдол гаргасан тул ийнхүү хэлэлцэхээр болоод байгаа аж.

Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан 4.6 жил, Б.Болорт оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн ч Б.Болорын өмгөөлөгч Л.Данзанноров Б.Болорыг гэм буруугүй гэж үзэн ийнхүү гомдол гаргасан гэж эх сурвалж мэдээлж байна.

Харин хохирогч нарын зүгээс тэдний хорих ялыг торгох ял болгон өөрчилсөнд ийнхүү гомдол гаргасан байна.

“Ургамлын харшилтай бол мана 4, норов 7 танг хэрэглэхгүй байх ёстой”
“Ургамлын харшилтай бол мана 4, норов 7 танг хэрэглэхгүй байх ёстой”
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд