Д.Ганзоригийн оронд ажиллах Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг өнөөдөр сонгоно

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өчигдөр дууссан. Үүнтэй холбогдуулан 2026 оны 05 дугаар сарын 29-ний Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг зургаадугаар сарын 03-нд хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн байна. Дээрх саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр /06.03/ товлосон талаар Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Сануулахад, өнгөрсөн лхагва гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон юм. Ингэснээр Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр улираан томилох боломж нээгдээд буй.

Тэгвэл өнөөдөр буюу лхагва гарагт Д.Ганзоригийг улираах уу, өөр хүнийг санал болгох уу гэдэг нь тодорхой болох юм.

Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн ШҮЛХИЙ ӨВЧИН оношлогдлоо
Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн ШҮЛХИЙ ӨВЧИН оношлогдлоо
 
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!