Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг маргааш хэлэлцэнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

2026 оны 05 дугаар сарын 29-ний Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг зургаадугаар сарын 03-нд хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн байна. Дээрх саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр товлосон талаар Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусаж буй. Сануулахад, өнгөрсөн лхагва гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон юм. Ингэснээр Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр улираан томилох боломж нээгдээд буй.

Тэгвэл маргааш буюу лхагва гарагт Д.Ганзоригийг улираах уу, өөр хүнийг санал болгох уу гэдэг нь тодорхой болох юм.

Ч.Лодойсамбуу: Үндэсний их баяр цэнгэл наадмыг талцал, хагарал, хэрүүл рүү хөтөлж байгаа хуулиудаа гишүүд эртхэн татаж авах хэрэгтэй
Ч.Лодойсамбуу: Үндэсний их баяр цэнгэл наадмыг талцал, хагарал, хэрүүл рүү хөтөлж байгаа хуулиудаа гишүүд эртхэн татаж авах хэрэгтэй
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!