2021 оны эхэнд $8,000 орчим ам доллар байсан зэсийн үнэ ханш 5-р сарын дунд үе хүртэл огцом өсөж $10.750 ам долларт хүрсэн. Энэ үед өрнөдийн хөрөнгө оруулалтын зарим компаниуд, судлаачид “Супер циклийн үе” эхэлж байна гэж таамаглал дэвшүүлж, идэвхтэй сурталчилж байсан.
Гэвч өнөөгийн нөхцөлд дэлхийн түүхий эд, металлын зах зээлд БНХАУ томоохон худалдан авагч улсын хувьд үнэ ханшинд нөлөө үзүүлэхүйц хүчтэй байна. Саяхан БНХАУ-ын зүгээс улсын нөөцөд байгаа зэс, хөнгөг цагааны нөөцөөс худалдаална гэж мэдэгдсэнээс хойш өнгөрсөн 14 хоногийн туршид зэсийн үнэ ханш хурдтай буурч эхэллээ. Ням гарагт зэсийн үнэ $9,205 ам доллар байсан бол өнөөдрийн арилжаагаар $9,138 ам долларт хүрч буурсаар байна. Металлын хэт хөөрөгдсөн өндөр үнэ ханш нь БНХАУ-ын хувьд дарамттай, өндөр өртөгтэй байх тул тэд өөрт байгаа арга хэрэгсэлээр зах зээлд нөлөө үзүүлж байна.
Үүнээс гадна оны эхэнд Олон улсын байгууллагууд судлаачид халдварын тархалт оны 2-р хагас гэхэд намжиж, эдийн засгийн хүчтэй сэргэлт эхэлнэ гэсэн таамаглал биелэгдсэнгүй, олон улс оронд халдварын тархалт үргэлжилж, сэргэлт ирэх 2022 оныг дамнаж гарах төлөвтэй болж байна.
Эдгээр хүчин зүйлээс хамаарч ойрын хугацаанд зэсийн үнэ ханш буурах, ирэх саруудад 1-2 удаа эргэн тогтворжих боловч оны эцэс гэхэд $8,500- $9,000 хооронд л хүрэх магадлалтай гэж үзэж байна.
Зэсийн үнэ оны эцэс гэхэд 8,500- 9,000 ам.долларт хүрэх магадлалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.