Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн найзууд эх орны албанд хамтдаа мордоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Сэлэнгэ аймгийн Мандал сумын цэцэрлэгээсээ нөхөрлөж, сурагчийн ширээнд тохио нийлүүлсэн хөвгүүд болох Б.Хүслэн-Эрдэнэ, Д.Чоглон нар эрийн цээнд хүрч, эх орноо хамгаалах үйлсэд хамтдаа мордсон эерэг мэдээ цахим хуудаснаа давамгайлж байна. Анх сумынхаа гудамжинд модон буугаар тоглож явсан хөвгүүд ийнхүү хамтдаа том болж, эх орныхоо бодит хамгаалагчид болон жагссан нь бахархмаар. Хүүхэд насны нандин үерхлээ нэгэн зүгт чиглүүлсэн хөвгүүд ОХУ-ын цэргийн сургууль болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг тус тусын мэргэжлээр амжилттай дүүргэсэн бөгөөд ажлын анхны гараагаа алдарт Ховдын хороо болон Зүүнбаянгаас эхлүүлэхээр томилолт өвөртөлжээ. Хүүхэд насны гэгээн нөхөрлөл хэрхэн эх орны төлөөх нэгэн ижил тангараг болон хувирдгийг харуулсан залуу офицеруудын алтан мөрдөс өнөд гялалзаж, цэргийн цагаан хийморь нь үргэлж мандаж явах болтугай.

Жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоо барьж орон сууц мөргөсөн эмэгтэйг шалгаж байна
Жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоо барьж орон сууц мөргөсөн эмэгтэйг шалгаж байна
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна