Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д хүчтэй шуурганы улмаас есөн хүүхэд амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

АНУ-ын Алабама мужид бямба гарагт хүчтэй шуурга дэгдэн, 18 автомашин осолдож, арван хүн, түүний дотор есөн хүүхэд амиа алджээ.

Амь үрэгдсэн хүүхдүүдийн нас есөн сараас 17 нас хүртэл байсан харамсалтай мэдээг хотын захиргаанаас мэдээлжээ. Алабама мужид шар усны үер, хар салхины шуурга хослон олон арван байшинг нураасан байна. Батлер дүүргийн захирагч Коронер Уэйн Гарлок "Нэг машинд аав, есөн сартай охины хамт нас барсан" гэжээ.

Бусад найман хохирогч нь хүчирхийлэлд өртсөн охидын асрамжийн газар болох Tallapoosa County Girls Ranch-ийн автобусанд сууж байгаад шуурганд өртсөн ба хамгийн бага нь дөрвөн настай хүүхэд байжээ.

Хотын захиргааны шинэ байранд халдвар авсан жирэмсэн эхчүүдийг байрлуулна
Хотын захиргааны шинэ байранд халдвар авсан жирэмсэн эхчүүдийг байрлуулна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.