БНХАУ-д хоёр хүүхдийн хатуу бодлого төгсгөл болж хосууд гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөхөө мэдэгдлээ. Энэхүү өөрчлөлтийг Ши Жиньпин дарга улс төрийн товчооны хуралдаанаар батлав гэж Шинхуа агентлаг мэдээлжээ.
Арван жил тутамд явуулсан тооллогоор Хятадын хүн ам сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн бага хурдаар өсөж байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргажээ.
Энэ сарын эхээр гарсан Хятадын хүн амын тооллогын дүнгээр өнгөрсөн онд 12 сая орчим хүүхэд мэндэлсэн нь 2016 оны 18 сая хүүхэдтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурч, 1960-аад оноос хойш бүртгэгдсэн хамгийн бага төрөлт болжээ.