Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ази, Номхон далайн бүсийн ус, уур амьсгалын хөрөнгө оруулалтын зөвлөлийн Тусгай элчээр томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дэлхийн Усны Түншлэлийн Байгууллага (GWPO) Монгол Улсын Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ази, Номхон далайн ус, уур амьсгалын тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын асуудлаарх Дээд түвшний зөвлөлийн Тусгай элчээр томилсноо зарлалаа. Энэхүү томилгоо нь Ази, Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй усны хомсдол, усны аюулгүй байдал болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн өндөр түвшний манлайллыг дайчлах, улмаар энэ салбарын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байгааг онцолжээ.

Ази, Номхон далайн ус, уур амьсгалын тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын асуудлаарх Дээд түвшний зөвлөл нь төр, засгийн тэргүүнүүд болон бусад өндөр түвшний удирдагчдыг нэгтгэн, Ази, Номхон далайн усны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Тус зөвлөл нь 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усны салбарт дор хаяж 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтад нөлөөлөх зорилтыг дэвшүүлж байна.

ОХУ-аас 104 вагон АИ92, БНХАУ -аас 19 вагон АИ92 орж ирж байна
ОХУ-аас 104 вагон АИ92, БНХАУ -аас 19 вагон АИ92 орж ирж байна
 
Л.Ганбат: Нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүдийг эхний нэг сар сургуульдаа дасан зохицсоны дараа хичээл орно
Л.Ганбат: Нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүдийг эхний нэг сар сургуульдаа дасан зохицсоны дараа хичээл орно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!