Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.7 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 59.5 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Тэгвэл вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийн 0.44 хувь буюу 900 орчим хүн халдвар авсан байна.
Энэ нь олон улстай харьцуулахад 0.5 хувиар бага үзүүлэлт буюу олон улсад вакцин хийлгэсэн иргэд халдвар авсан тохиолдол нь нийт вакцинд хамрагдсан иргэдийн нэг орчим хувийг эзэлж байгаа аж.