ТОМИЛОЛТ: Зүрх судасны төвийн барилгын ажлыг 22.5 сая еврогийн тусламжаар эхлүүлж, ЕХОБ-наас нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд

2026 оны наймдугаар сарын 25. С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш анхны айлчлалаа Европ тивээс эхлүүлэхээр Люксембургийн Их гүнт улсыг зорилоо. Энэ удаагийн айлчлал нь УИХ-ын даргын түвшинд 24 жилийн дараа хийгдсэнээр онцлог.

Тус улсын хүн ам энэ оны байдлаар 688.577 байгаагийн 137.6 мянга нь нийслэлдээ амьдарч байна. Хүн амынх нь 50 орчим хувь нь католик шашинтай.

Монгол Улсаас тус улсад 2009 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярыг айлчлахад манай улсын нэг иргэн амьдарч байсан бол одоо гурван гэр бүлтэй тэнцэх хэмжээний буюу 20 орчим иргэн амьдардаг гэх мэдээлэл бий.

-Зүрх судасны төвийн барилгын ажлыг эхлүүлэх ажилд 22.5 сая еврогийн тусламж үзүүлнэ-

УИХ-ын дарга С.Бямбацогт айлчлалынхаа эхний өдөр Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселертэй уулзсан. Тус улсын тухайд Монгол Улсад зүрх судасны өвчлөлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ чиглэлэээр нийтдээ 60 гаруй сая еврогийн тусламж үзүүлсэний үр дүнд зүрх судасны шалтгаант нас баралт тав дахин буурчээ. Энэ удаагийн айлчлалын үр дүнд энэ сарын 17-нд 22.5 сая еврогийн тусламжаар Зүрх судасны төв байгуулах ажил эхлэхээр болсон.

Эргэн сануулахад, 2002 оноос хойш тус төвийг байгуулах төсөл таван үе шаттай хэрэгжиж буй. Тодруулбал,

-1-р үе 2002-2007 онд 954 мянган евро

-2-р үе 2007-2010 онд 2.4 сая евро

-3-р үе 2011-2016 онд 8.3 сая евро

-4-р үе 2017-2022 онд 4.5 сая евро

-5-р үе 2022-2027 онд 9.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм.

Мөн Люксембург нь Европын холбоог үндэслэгч улсын хувьд Европт ажиллаж амьдарч буй 65 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн Европт зорчих визийг хөнгөвчлөх тал дээр анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм.

-ЕХОБ-наас нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ-

Айлчлалынхаа төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзах үеэр тус банк нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх болсноо дурдаад, нийгэмд тулгамдаж буй бусад асуудлыг шийдэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

-БЕЛЬГИ: Европ руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчилнө-

Айлчлалын хоёр дахь өдөр Бельгийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертэй уулзсаны үр дүнд Европ руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг Бельгийн парламент дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Дашрамд, Бенилюксийн улсад оршин суугаа монгол иргэдийн тоон мэдээллийг танилцуулбал,

-Бельгид - 2500 орчим иргэн байгаагийн 600 нь хууль ёсоор оршин сууж байна.

-Нидерланд - 2000 орчим иргэний 300 нь хууль ёсоор,

-Люксембург - Нийт 60 орчим иргэн тус тус амьдарч байгаа юм.

МИАТ, МҮОХ-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МИАТ, МҮОХ-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
 
Лионель Месси үндэсний шигшээ багаасaa зодог тайлж байгааг зарлалаа
Лионель Месси үндэсний шигшээ багаасaa зодог тайлж байгааг зарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!