Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Вьетнамын шигшээ багийг талбайдаа хүлээн авч тоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 19:00 цагаас Вьетнамын шигшээ багийг талбайдаа буюу M Bank arena-д хүлээн авч тоглоно.

Тэгвэл шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 12 тоглогч багтсан бөгөөд багийг ерөнхий дасгалжуулагч Фрагкиас Василиос удирдан ажиллана. Харин туслах дасгалжуулагчаар Б.Тамжид, Ц.Азбаяр, Б.Ганхөлөг нар ажиллах бол биеийн нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтнээр Масурас Константинос, эмчээр С.Намуунаа ажиллахаар болсон.

Харин шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд О.Эрдэнэцогт, Ш.Энхийн-Од, Б.Барсболд, А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Т.Ууганбаяр, Д.Баясгалан, Э.Саруул-Эрдэнэ, А.Энхбаясгалан, С.Биндэръяа, Э.Сугар-Очир, Х.Оргил нар багтсан бөгөөд Монголын шигшээ багийн түүхэн дэх хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ цуглуулсан гэж үзэж байгаа юм.

Хилчин спорт хорооны 80 жилийн ойн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх зодоглоно
Хилчин спорт хорооны 80 жилийн ойн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх зодоглоно
 
Есдүгээр сарын 1,2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Есдүгээр сарын 1,2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!