Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эверестэд халдварын 100 орчим тохиолдол бүртгэгдсэн гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Эверест ууланд коронавирусний хамгийн багадаа 100 тохиолдол бүртгэгдсэн тухай Австрийн уулчин Лукас Фуртенбах мэдээллээ. Дэлхийн хамгийн өндөр оргилд халдвар тархсан гэх мэдээллийг Балбын эрх баригчид өмнө нь няцаасан юм. Л.Фуртенбах аврах багийн нисгэгчид, даатгалын ажилтнууд, эмч нар, экспедицийн ахлагчдын мэдээлэлд үндэслэн энэхүү тооцооллыг гаргасан байна.

Коронавирусээр халдварлахаас сэргийлэн аяллаа зогсоосон тэрбээр уулын баазад олон хүн өвдсөн байгааг харснаас гадна майхнуудаас хүмүүсийн ханиах чимээ сонсогдож байсныг “Associated Press” агентлагт Балбын нийслэл Катманду хотоос мэдээлжээ. Харин Балбын эрх баригчдын хувьд Хималайн уулсад халдварын идэвхтэй тохиолдол нэг ч байхгүй хэмээн мэдэгдэж буй.

Танилц: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Танилц: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн МӨРИЙН ХӨТӨЛБӨР
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.