Цэргийн засаглалтай Мьянмарын шүүхээс экс Ерөнхийлөгч Аун Сан Су Чиг авлигын хэрэгт буруутган ял оноожээ. Өдгөө 76 настай Нобелийн шагналтан тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш гэрийн хорионд байгаа. Шүүхээс түүнийг сонгогчдыг хууран мэхэлсэн, авлига авсан зэрэг хэд хэдэн эрүүгийн хэрэгт буруутгасан байна. Аун Сан Су Чи болон хүний эрхийн бүлгүүд энэ бүх үндэслэлийг буруутгаж, шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Шүүхээс түүнийг Мьянмарын хамгийн том хот бүс нутаг болох Янгон хотын экс даргаас 600,000 доллар буюу 477,000 фунт стерлингийн хахууль авсан хэрэгт буруутай гэж үзжээ. Улмаар сүүлийн шүүх хурлаас түүнд нийт 11 жилийн хорих ял оноожээ.
Мөн түүнийг цэргийн эсрэг үзэл санааг өдөөн турхирч, нийгмийн эрүүл мэндийн эсрэг ковид дүрмийг зөрчсөн хэргээр ял сонссон, хууль бусаар дамжуулагч радио байрлуулсан зэрэгт буруутгасан байна.
Эх сурвалж: BBC