Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани бүтээгдэхүүнүүдийнхээ хаягдлыг бууруулахын тулд хуучин тавилгаа худалдаж авч, эргүүлэн худалдахаар болсноо мэдэгджээ.
Энэхүү шийдвэрийг 2030 он гэхэд “байгаль орчинд ээлтэй” компани болох зорилгынхоо хүрээнд гаргажээ. Ингэснээр хэрэглэгчид хэрэглэхээ больсон, цэвэрхэн эдэлсэн тавилгаа буцаан өгч, тухайн дэлгүүртээ ашиглах ваучер авах боломжтой байна. “Ikea” энэхүү үйл ажиллагаагаа явуулдаг 26 орондоо хэрэгжүүлэх ажээ. Хуучин тавилгуудыг худалдан авах үнийн хувьд, сэв зураасгүй бол үндсэн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх үнээр, бага зэрэг зураастай бол 40 хувь, нэлээд зураас гарсан бол 30 хувьтай нь тэнцэх үнээр худалдан авах гэнэ.