Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд 20 гаруй голомт идэвхтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улаанбаатар хотод “COVID-19” халдварын 20 голомт идэвхтэй байгаа тухай ЭМЯ-ны хурлын үеэр мэдээлж байсан. Тэгвэл нийслэлд халдварын нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг тусгаарласан тухай ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, “Нэг дор олон хүн цугларах нь халдвар авах маш том эрсдэл болдог. Иймээс хурал цуглаан хийх, баяр ёслол тэмдэглэх зэргээр албан байгууллагууд дотор орчинд олон хүнийг цуглуулахаас зайлсхийх нь зүйтэй. Энэ жил Мартын 8, Цэргийн баяр зэргийг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй” гэдгийг мэдээллийн үеэр зөвлөв.

Өчигдөр илэрсэн халдварын эх үүсвэр нь тодорхойгүй таван хүний оршин суугаа байршил СХД-ийн 33, 35, 36 дугаар хороо, СБД-ийн хоёрдугаар хороо байгааг танилцуулсан юм.

Б.Ууганбаярыг чөлөөлж, Ж.Чүлтэмсүрэнг УОК-ын Шуурхай штабын даргаар томилов
Б.Ууганбаярыг чөлөөлж, Ж.Чүлтэмсүрэнг УОК-ын Шуурхай штабын даргаар томилов
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.