Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаярыг чөлөөлж, Ж.Чүлтэмсүрэнг УОК-ын Шуурхай штабын даргаар томилов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Улсын Онцгой комиссын  даргын 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулсан. Тэгвэл энэхүү шинэчлэн байгуулалтаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэн хурандааг томилсон байна.

Өмнөх дарга Б.Ууганбаяр ажлаа өгч, Шуурхай штабын баг бүрэлдэхүүн 60 хүнтэй байсан бол одоо 30 орчим болжээ. Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нь өмнө нь нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байжээ.

Хурандаа Ж.Чүлтэмсүрэний товч танилцуулга:

Боловсрол:

  • 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
  • 1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,
  • 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
  • 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
  • 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
  • 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
  • 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
  • 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2017-2020 оны наймдугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
  • 2020 оны наймдугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байжээ.
Зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ
Зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.