Эрдэмтэд цар тахлын халдвараас хүнийг юу хамгаалах талаар сонирхолтой зүйл хэлжээ. Тэдний үзэж буйгаар, нүдний шил зүүсэн хүн “Ковид-19”- ийн халдварыг амархан авахгүй гэнэ. Учир нь нүдний шил вирусийн тархалтад саад учруулах аж. Энэтхэгийн эрдэмтэд вирусээс хамгаалах дээрх санааг олсон хэмээн “The Sunday Telegraph” мэдээлэв.
Эрдэмтдийн явуулсан санал асуулгаар “Ковид-19”-ийн халдвар авсан 304 хүний 19 хувь нь байнга нүдний шил зүүж явдаг нь тодорхой болжээ. Шил зүүдэг хүн гараа нүд рүүгээ хүргээд байдаггүй болохоор вирус тархалтад саад болдог байна.