Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоон хүүхэдтэй Хятад хосууд 155 мянган ам.доллароор торгуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хятадад хоёр хүүхдийн бодлогыг зөрчин долоон хүүхэдтэй болсон хос 155 мянган ам.доллартай тэнцэх торгууль төлөхөөр болжээ.

Өдгөө 34 настай бизнес эрхлэгч Жан Ронрон болон түүний 39 настай нөхөр нийт таван хүү, хоёр охинтой гэнэ. Олон хүүхэдтэй болж, хоёр хүүхдийн бодлогыг зөрчсөнийхөө төлөө тэд нутгийнхаа захиргааны байгууллагад төлбөр төлөх ёстой болсон байна. Төлбөрөө төлөхгүй бол хүүхдүүдийн хоёроос бусдад нь албан ёсны бичиг баримт, гэрчилгээ олгохгүй бөгөөд нийгмийн ямар нэг үйлчилгээ авах боломжгүй гэв.

Дэвсгэр мэдээлэл: БНХАУ 1979 оноос хойш хүн амынхаа өсөлтийг багасгахын тулд нэг айл нэг хүүхэдтэй байх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч 2015 онд буюу 36 жилийн дараа цуцалсан юм. Түүнээс хойш Хятадад нэг айл дээд тал нь хоёр хүүхэдтэй байх хууль үйлчилж эхэлсэн байна.

С.Амарсайхан: Вакцинжуулалт энэ сарын 15-наас эрчимжинэ
С.Амарсайхан: Вакцинжуулалт энэ сарын 15-наас эрчимжинэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.