Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Вакцинжуулалт энэ сарын 15-наас эрчимжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Манай улсад коронавирусний эсрэг вакцин орж ирсэн цагаас хойш нийт 751 хүнийг хамруулаад байна. Энэ хурдаар бол 1.9 сая хүнийг вакцинжуулахад дөрвөн жил шаардагдах юм. Иймд дархлаажуулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

Цаашид вакцины татан авалтыг эрчимжүүлнэ. Дархлаажуулалтыг түргэвчлүүлэх тал дээр анхаарч байгаа ч ханган нийлүүлэлт, үйлдвэрлэлтийн асуудлаас шалтгаалж хугацаа орох байх. Ямартай ч эрчимтэй арга хэмжээ авч хурдлуулахаар ажиллаж байна.

Товчхондоо, вакцинжуулалт энэ сарын 15-наас эрчимжинэ гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр хоёрдугаар улиралд багтаж дархлаажуулалтын ажиллагааг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна.

 

Дэлхийн 100 гаруй оронд тархсан мутацлагдсан вирусийн халдвар Монгол Улсад орж ирэх магадлал өндөр байгаа учраас нийслэлд хэсэгчилсэн хязгаарлалт хийж, халдварын голомтыг хумих ажил хийгдэж байгаа. Засгийн газар аль болох бүх нийтийн хөл хорио тогтоолгүй тухайн орчинд нь хязгаарлалт хийх бодлогыг барина. Хөл хорио тогтоох хэмжээнд хүрэх эсэх нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс шууд шалтгаална. Бид дээр дооргүй дэглэмээ барьж, журмаа мөрдвөл болох л асуудалгэсэн мэдээллийг өгчээ.

Дархлаажуулалтын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг байгуулжээ
Дархлаажуулалтын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг байгуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.