
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 06-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, 8 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 11 нь том хүн, 6 нь хүүхэд байна.
Мөн геологийн гаралтай-4, хүний үйл ажиллагаатай осол- 18, гал түймэр- 31, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-18, биологийн гаралтай-1 байна.