Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхтуяа: Асрамжийн газрын хүүхдүүдэд чихэр, жимс биш урт хугацаанд хэрэгтэй зүйлээр туслах нь зөв

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 13 секунд

Удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Эл өдрийг бид "Эх үрсийн баяр"хэмээн тэмдэглэдэг. Гэвч баярын өдрүүд дөхсөнтэй холбоотойгоор асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүдэд бэлэг өгөх хүсэлтэй хүмүүсийн тоо эрс ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор асрамжийн газруудад ямар нөхцөл байдал үүсдэг, энэ чиглэлд ямар хэрхэн ажилладаг талаар Хүүхэд, хамгааллын зөвлөх С.Энхтуяатай ярилцлаа.

-Манай улсад өнөөдрийн байдлаар хүүхдийн асрамжийн хэчнээн байгууллага үйл ажиллагаа явуулж байна вэ. Мөн хэчнээн хүүхэд амьдарч байгаа талаар тоон мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 31 хүүхдийн асрамж, халамжийн газар байгаа. Үүний гурав нь манай улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг буюу төрийн асрамжийн газар гэж ойлгож болно. Бусад нь олон улсын болон хувь хүний дэмжлэгтэй ажилладаг байгууллагууд байгаа. Сүүлийн жилүүдэд асрамжийн газруудад амьдарч буй хүүхдийн тоо 950-1150 хооронд хэлбэлзэж байдаг.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил мэргэшиж ажилласан хүний хувьд Ххүүхдийн асрамжийн үйлчилгээ манай улсад ямар түвшинд үйл ажиллагаагаа явуулж байна гэж та хардаг вэ?

-Асрамж халамжийн газар гэдэг бол хүүхдэд үзүүлэх үйлчилгээ биш. Хүүхэд жам ёсны эрхийн дагуу гэр бүлд өсөж бойжих ёстой. Гэр бүлийн орчинд гэсэн үг шүү дээ. Энэ эрхийг нь олон улсад хангахын тулд асралт гэр бүл, садан төрлийн буюу гэр бүлийн орчинд асран хамгаалдаг. Төрөөс тухайн гэр бүлийг дэмждэг. Манай улсын хувьд 1976 онд анхны асрамжийн газар нээгдэж байсан. Ингэхдээ асрамжийн газрын үйлчилгээг одоог хүртэл үзүүлсээр байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд төвлөрсөн асрамж нь хүүхдэд ээлтэй биш, гэр бүлийн орчинд амьдарч байгаа хүүхдүүд шиг сэтгэл санааны хувьд бүрэн өсөхгүй байна гэж үзээд байгаа. Миний судалснаар хүүхдийн асрамжийн газар Монголд ажиллах ёсгүй.

-Яагаад ажиллах ёсгүй гэж?

-Хүн гэдэг биологийн амьтан шүү дээ. Амьтан хүртэл үр зулзагаа хооллож, зааж сургаж орчинд нь оуулдаг. Үүнтэй адилаар үр хүүхэд гэдэг бол гэр бүл хэмээх халуун дулаан үүрэнд эцэг, эхээ харж, ажил хөдөлмөрт суралцаж, хүний нийгмийн харилцааг үлгэрлэж буй хүмүүсээс харж өсөх ёстой. Тэгэхээр асрамжийн газар нь хүүхэд жам ёсоороо хүн болж төлөвших үйл явцыг алдагдуулж буй үйлчилгээ.

-Гэхдээ хүүхэд гэр бүлийн орчинд өсөх чадахгүй байгаа боловч жам ёсны эрхээ эдлэхэд нь төр үүрэг хүлээж, тухайн хүүхдийг хамгаалж байна шүү дээ. Нөгөөтээгүүр төр хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах вэ, тэднийг орхигдуулах хэрэг үү гэх асуулт ч урган гарна байх?

-Төр хүүхдийг хамгаалах үүрэгтэй. Харин асрамжийн газраар дамжуулан хэрэгжүүлж байгаа нь буруу. Манай улсын нийгмийн халамжийн хуулиар эцэг, эхтэйгээ байх боломжгүй, өнчин, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг асран хамгаалж буй хүмүүст нь төрөөс тэтгэмж өгдөг. Төр дэмжлэгээ илүү нарийн болгож, асралт гэр бүлийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд дулаан байранд, хоол хүнстэй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч чадаж байгаа. Гэвч эдгээр хүүхдүүд гэр бүлийн орчныг мэдрэх боломжоо л алдаад байгаа юм.

-Асрамжинд ирсэн хүүхдүүдийн ар гэрийн байдал болон шалтгаан нөхцлийн талаар судалсан зүйл байдаг уу?

-Асрамж халамжийн газруудын хүүхдүүдэд судалгаа хийгээд үзэхэд 20 хувь нь бүтэн өнчин байдаг. Үлдсэн 80 хувь нь өөр шалтгаанаар асрамжинд ирсэн байдаг юм. Жишээлбэл, эцэг, эх нь хүүхдээ хайхрахгүй архины хамааралтай болчихсон, шинэ амьдрал зохиохдоо хүүхдээ үлдээх гэх мэтийн шалтгаантай хүүхдүүд байдаг. Мөн нэн ядуу амьдралтай өрхүүд хүүхдээ асрамжийн газар өгөх тохиолдол байгаа. Ингэхдээ асрамжийн газарт өгчихвөл дулаахан, хоол ундтай, сайн боловсрол эзэмшээд, сайн сургуульд явах боломжтой гээд өгчихдөг. Гэтэл энэ бол хүүхдээ хорлож буй үйлдэл. Ямар ч хүүхэд хэчнээн сайхан хоол идээд, сайн сургуульд явж, дулаахан тухтай орчинд байлаа ч эцэг, эхийн хайрыг орлохгүй. Өөрийнхөө овоохойд, гамбираа хайраад ч болтугай амьдарсан нь хүүхдэд хамаагүй илүү жаргалтай.

-Хүүхдийн баяр гэлтгүй баяр ёслол дөхөөд ирэхээр асрамжийн газруудад хүүхдүүдийг баярлуулах гэсэн хүмүүс олноор ханддаг гэж сонссон. Энэ нөхцөлд асрамжийн газруудад ямархуу нөхцөл байдал үүсдэг вэ. Басхүү ямар чиглэл барьж ажилладаг юм?

-Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Энэ үед асрамж халамжийн газрууд хэцүү байдалд ордог л доо. Ингэхдээ бэлэг өгөх хүсэлт тавьж буй хүмүүс нэмэгддэг. Бэлэг нь чихэр, жимс зэрэг эрүүл мэндэд халтай бүтээгдэхүүнүүд. Өнөөдөр баярлуулаад маргааш нь хаягдах л зүйл бүтээгдэхүүн авачиж өгдөг. Асрамж халамжийн газрууд өөрийн гэсэн стандарттай байдаг. Хүүхдүүдээ зөв хооллох ёстой. Их хэмжээний чихэр жимс идүүлж болохгүй. Тэгэхээр асрамж халамжийн газрууд өөрийн дүрмийн дагуу тухайн бэлгийг авахгүй гэхэд олон нийт уурладаг. Тиймээс цаашид асрамж халамжийн газруудад дэмжлэг үзүүлэхийг зогсоох хэрэгтэй. Дэмжлэг үзүүлээд байх тусам асрамжийн газар нэмэгдэж байгуулагдаад байдаг. Тиймээс хүүхдийг дэмжье гэж бодож байгаа бол асралт гэр бүлийн журмаар асарч болно, хүүхдийн тоглоомын төвд тоглох, зусланд амрах эрх зэргийг өгч болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, чихэр жимсээс илүүтэйгээр урт хугацаанд нь үр дүнтэй үйлчилгээг санал болгох хэрэгтэй. Чихэр жимс хор болохоос хайр болохгүй шүү гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг наадмын өмнө өргөн барьж, ээлжит бус чуулганаар 8-9 дүгээр сард баталж, шинэ ЗГ-аа байгуулна
Үндсэн хуулийн өөрчлөлтийг наадмын өмнө өргөн барьж, ээлжит бус чуулганаар 8-9 дүгээр сард баталж, шинэ ЗГ-аа байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.