Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинтай иргэд 50 хүртэлх мянган төгрөгөнд БЕНЗИН авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Бензин шатахуун доголдож, иргэд өдөр шөнөгүй шатахуун түгээх станцын гадна дугаарлаж, хонож өнжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас арга хэмжээ авсан. Ингэхдээ энэ сарын 15-ыг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор төгссөнөөр нь бензин олгоно. Нэг удаа нэг машинд 50 хүртэлх мянган төгрөгөнд олгоно. Саванд шатахуун олгохгүй байх шийдвэр гаргасан юм.

Ингэснээр тэгш тоогоор төгссөн автомашинууд тэгш өдөр, сондгой тоогоор төгссөн автомашинууд сондгой өдөр бензин авах юм. Тодруулбал,

Тэгш буюу 0,2,4,6,8-аар автомашины дугаар нь төгссөн иргэд энэ сарын 4,6,8,10,12,14-ний өдрүүдэд бензин авна

Сондгой буюу 1,3,5,7,9-өөр төгссөн машинтай иргэд энэ сарын 5,7,9,11,13,15-ны өдрүүдэд бензин авах эрхтэй.

Өнөөдөр” Аавуудын баяр”-ын өдөр
Өнөөдөр” Аавуудын баяр”-ын өдөр
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!