АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 52 секунд

АҮЭБЯ-наас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар тус яамны ТНБД Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 ШТС руу 2000 тонн АИ92, орон нутгийн 84 ШТС руу 1038 тонн бензинийг түгээсэн. Хөдөө орон нутгийн хангалтыг сайжруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12 суманд бензиний нөөцгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Өнөөдөр эдгээр сумдууд руу түгээлтийг гаргана. Хадлангийн улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн шатахууны асуудлыг хомсдолгүй, хэвийн болгох зорилго тавьж ажиллаж байна.

Хот суурин газар ерөнхийдөө хомсдол гайгүй болсноор нөөц бий болох нөхцөл байдал бий болж байна" гэлээ.

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Сүүлийн 5 жилд хууль бусаар мод бэлтгэсэн 1986 хэрэг бүртгэгджээ
Сүүлийн 5 жилд хууль бусаар мод бэлтгэсэн 1986 хэрэг бүртгэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!