Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуучин Don Dior-т Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Цахим орчинд "Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Дээрх үйлдэл нь энэ оны 4 дүгээр сард болж, уг зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэн М-д Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах;

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Маргаашаас 26-ны өдөр хүртэл ихэнх нутгаар +30 градусыг давж хална
Маргаашаас 26-ны өдөр хүртэл ихэнх нутгаар +30 градусыг давж хална
 
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!