Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханчууд шинэ цолтнуудаа мялаалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар төрийн дээд цол хүртэж, Завхан нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөсөн хүчит бөхчүүдэд Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс орон сууцны батламж гардуулан, хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал,

* Улсын гарди Мөнхтөрийн Лхагвагэрэлд 3 өрөө байр,

* Улсын заан Батбаярын Сундуйжавт 2 өрөө байр,

* Улсын начин Алтангэрэлийн Нармандахад 1 өрөө байрны батламжийг тус тус гардууллаа.

Энэхүү дэмжлэг нь Үндэсний бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэл, улсын их баяр наадамд үзүүлсэн амжилтыг өндрөөр үнэлж, Завхан нутгийнхаа нэрийг улс даяар дуурсгасан бөхчүүдээ урамшуулан хүндэтгэж буй илэрхийлэл юм.

БӨХИЙН ХОЛБОО: Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүллээ
БӨХИЙН ХОЛБОО: Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүллээ
 
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Вьетнамын шигшээ багийг талбайдаа хүлээн авч тоглоно
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Вьетнамын шигшээ багийг талбайдаа хүлээн авч тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.