
Өмнөговь аймгийн наадамд үзүүрлэсэн аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, Төв аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн М.Өсөхбаяр тэргүүтэй зургаан бөхийн "B" сорьцоос хориотой бодис илэрсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн М.Өсөхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Спорт бол миний амьдралын утга учир. Нэг ч өдрийн бэлтгэлээ алгасахгүй, өдөр бүр зорилгынхоо төлөө бүх хүч хөдөлмөр зүрх сэтгэлээ зориулж ирсэн. Барилдах хугацаандаа хоёр ч удаа допингийн шинжилгээ өгч байсан ба аль алинд нь ч ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй. Иймээс одоо болж буй үйл явдалтай эвлэрч чадахгүй байна. Энэхүү болж буй үйл явдал миний цаашдын урам зоригийг үнэхээр мохоож, сэтгэл зүйд маань маш их хохирол учруулж байна. Би зөвхөн нэг л зүйлийг хүсэж байна. Үнэн зөвийг минь шүүн тогтоон, бүх зүйл шударгаар шийдэгдээсэй гэж. Үнэнээс айх зүйл надад байхгүй, харин үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!