НЭГ ДОРООС: Амралтын өдрүүдэд болсон томоохон барилдаануудад хэн, хэн ӨНГӨЛӨВ

Огноо
Унших
1 минут 36 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн томоохон барилдаанууд олон боллоо. Улсын наадмаар цол ахисан бөхчүүд шинэ цолтой анхны түрүү, үзүүрээ хүртэж, наадамчин олноо дахин баярлуулсан бол Архангайн хоёр харцага Эрдэнэтийн 50 жилд түрүү, үзүүр булаалдаж монгол түмнээ баясгалаа.

Бид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон томоохон барилдаануудад түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

-Эрдэнэтийн 50 жилийн ойн барилдаанд,

  • Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.

-Өмнөговь аймгийн Цогтцэций сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, "Тавантолгой" ХК байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд,

  • Улсын начин Б.Гончигсүрэн түрүүлж, Улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэв.

-Баянхонгор аймгийн 85 жилийн ойд,

  • Аймгийн арслан Ч.Алтангэрэл түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ.

-Сүхбаатар аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, "ЗҮҮН БҮСИЙН ХУРД–2026" баяр наадамд,

  • Улсын начин Б.Номиндалай түрүүлж, Улсын начин Э.Мөнхбаатар үзүүрлэв.

-Баруун бүсийн хурд 2026 наадмын барилдаанд,

  • Улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэв.

-Хархорин сум, сангийн аж ахуй байгуулагдсаны 70 жилийн ойд,

  • Улсын харцага О.Наранбаатар түрүүлж, Улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ.

-Дундговь аймаг, говийн бүсийн хурд наадамд

  • Улсын начин Н.Амгаланбаатар түрүүлж, Улсын харцага Э.Даш үзүүрлэжээ.
“Physical Asia” шоуны оролцогч Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалах тулаан болоход 4 хоног үлдлээ
“Physical Asia” шоуны оролцогч Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалах тулаан болоход 4 хоног үлдлээ
 
ЭМЯ: Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
ЭМЯ: Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!