Энэ сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд барилдаж байсан сумын харцага Р.Амгаланбаатар нь сумын заан Б.Лхагва-Очирын толгой руу цохисон үйлдлийг Прокурорын байгууллагаас шалгаж буй. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн талаар МҮБХ-ноос мэдэгдлээ.
Эл мэдэгдэлдээ "Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын үйлдлийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж, Прокурорын байгууллагаас хянаж байгаа бөгөөд МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн болно" гэжээ.