ТОДРУУЛГА: 250-300 орчим иргэн “Алт гарсан“ гэх газар руу дайрч орох үйлдэл хийж, шаардлага биелүүлээгүй тул хийн гар буугаар дөрвөн удаа буудсан гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр баг "Дэлгэр нуур" гэх газар иргэд алтны хайгуул хийж байж болзошгүй байна гэх дуудлага мэдээлэл энэ сарын 10-ны 13.00 цагт Дундговь аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, долоодугаар сарын 10-ны 20.00 цагийн байдлаар 70-80 орчим тээврийн хэрэгсэл, 250-300 орчим иргэд цуглаж алт гарсан гэх газар руу дайрч орох үйлдлийг гурван удаа хийж, цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эсэргүүцсэн ба дээрх үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор урьдчилан сануулж, хийн гар буугаар дөрвөн удаа буудсан аж. Шалгалтын ажиллагааг үргэжлүүлэн явуулж байна.

ЦЕГ: Уралдаанаас хасагдсан хоёр морийг замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, хоёр хүүхэд унасан гэмтсэн
ЦЕГ: Уралдаанаас хасагдсан хоёр морийг замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, хоёр хүүхэд унасан гэмтсэн
 
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!