"Хурдан морины унаач хүүхдийг тээврийн хэрэгслээр мөргөсөн" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад, энэ сарын 08-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагч албаны тээврийн хэрэгслээр уралдаанаас хасагдсан хоёр морийг уралдааны замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, унаач 15 настай, эрэгтэй Б, 11 настай, эрэгтэй Ч нар унаж гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.