Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ичиножёо А.Ичинноров 2 даваатай монгол бөхчүүдээ тэргүүлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башёгийн 2 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо/М-3/-д ёрикири ойчиж, даваа, унаа тэнцлээ.

Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Эндо/М-5/-д хатакикоми мэхээр ойчиж 2 унаатай болж, башёг амжилтгүй эхлүүлээд байна. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Мёогирюү/М-9/-г катасүкаши мэхээр давснаар анхны даваагаа авлаа. Ичиножёо А.Ичинноров, Хошёорюү С.Бямбасүрэнг ёритаоши мэхээр хаяж 2 даваатай болсон бол Хошёорюү 2 унаатай байна.

Макүүчи зиндааг тэргүүлэгч Озэки Шодай, Комүсүби Такаясүтэй барилдан ёритаоши мэхээр унагаж 2 даваатай болсон бол Озэки Такакейшо, Дайэйшёо /М-1/-д хатакикоми мэхээр ойчиж 2 унаатай болов. Харин эхний өдөр өвдөг шороодсон Озэки Асанояама энэ өдөр Хокүтофүжи /М-1/-г сүкүинаги мэхээр хаяж нэг дэх даваагаа авлаа.

Өнөөдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Точиношин /М-4/-той, Тамаваши Б.Мөнх-Оргил, Котошохо/М-3/-той, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Шиманоүми/М-10/-тэй, Ичиножёо А.Ичинноров, Аойяама /М-10/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн Мидорифүжи /М-14/-тэй тус тус барилдана.

Орос, Монголын хил орчимд хүчтэй газар хөдөлжээ
Орос, Монголын хил орчимд хүчтэй газар хөдөлжээ
 
“The MongolZ”  IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
“The MongolZ” IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.