
Монголын жүдо бөхийн холбооноос өсвөрийн болон залуу үеийн тамирчидтай ажилладаг багш, дасгалжуулагчдын мэргэжлийн мэдлэг, арга зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд хоёрдугаар ээлжийн багш, дасгалжуулагчид жүдо бөхийн өлгий нутаг болох Япон Улсыг зорьж, дэлхийн жүдо бөхийн хөгжлийн төв болсон Кодокан институтэд зохион байгуулагдаж буй мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна.
Сургалтанд оролцогчид жүдо бөхийн техник, тактик, заах арга зүй, бэлтгэл сургуулилтын орчин үеийн аргачлалаас суралцахын зэрэгцээ өсвөр үеийн тамирчдын бие бялдар, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт тохирсон сургалт, дасгалжуулалтын арга барилын талаар мэдлэг, туршлага хуримтлуулж байна. Мөн жүдо бөхийн уламжлал, ёс зүй, хүмүүжлийн ач холбогдол, спортын үнэт зүйлсийн талаар судалж, Японы дасгалжуулагчдын туршлагаас суралцаж байгаа аж.
Багш, дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь тамирчдын бэлтгэл сургуулалтын чанарыг сайжруулахаас гадна өсвөр үеийн тамирчдыг зөв төлөвшил, сахилга бат, спортын ёс зүйтэй хослуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!