Өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

Эквадорын Гуаякиль хотноо наймдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнээс Монголын шигшээ баг хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлийн -60 кг-ын жинд “Гүрү Дорж” клубийн тамирчин Ж.Энхтөр хүрэл медаль хүртсэн бол холимог багийн төрөлд Монголын шигшээ баг мөн хүрэл медалийн эзэн болжээ.

Ж.Энхтөр тэмцээний эхний өдөр -60 кг-ын жинд D хэсгээ тэргүүлж, улмаар хагас шигшээд Канадын тамирчин Сэмирозум Романд ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд А.Даваабаатарыг ялж, дэлхийн аваргын медалийн тавцанд гарсан байна.

Харин холимог багийн төрөлд Монголын шигшээ баг Туркийн багийг 4:3, шөвгийн наймд Францын багийг 4:1-ээр тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Улмаар Бразилын шигшээ багт 1:4-өөр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын багийг 4:2-оор буулган авчээ.

Ингэснээр Монголын өсвөрийн шигшээ баг холимог багийн төрөлд дэлхийн аваргын хүрэл медалийг хоёр дахь удаагаа хүртэж, олон улсын дэвжээнд амжилтаа бататгалаа.

Монголын жүдогийн ирээдүйг бэлтгэх дасгалжуулагчид Японд туршлага судалж байна
Монголын жүдогийн ирээдүйг бэлтгэх дасгалжуулагчид Японд туршлага судалж байна
 
АҮЭБЯ: Энгийн АИ-92 шатахууныг Евро-5 гэж зарж байж магадгүй гэсэн эргэлзээ байгаа учраас шалгалт хийж, лабораторийн дүнг иргэдэд танилцуулна
АҮЭБЯ: Энгийн АИ-92 шатахууныг Евро-5 гэж зарж байж магадгүй гэсэн эргэлзээ байгаа учраас шалгалт хийж, лабораторийн дүнг иргэдэд танилцуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!