Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Монголын хил орчимд хүчтэй газар хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Мягмар гарагт Улаанбаатарын цагаар 05:32:59 цагт Орос, Монголын хил 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг газар хөдлөл судлаачид бүртгэжээ.

Энэ тухай Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төв мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн голомт Эрхүү мужийн Ангар хотоос 277 км зайд Хөвсгөл нуур орчимд 10 км-ын гүнд байжээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийн Ерөнхий газрын хэвлэлийн алба мэдээлэхдээ, Монгол Улсад газар хөдлөлтийн голомт байсан бөгөөд Эрхүүд 4-5 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтээгүй тухай мэдээлсэн байна. Судлаачдын мэдэгдсэнээр, Хөвсгөл аймгийн Ханх сумаас 34 км-ын зайд байсан голомтын чичирхийллийн хүч 8.7 балл байжээ. 

Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
С.Баяр С.Баярцогтыг “Сайн улстөрч, сайн эр“ гэж дүгнэв
С.Баяр С.Баярцогтыг “Сайн улстөрч, сайн эр“ гэж дүгнэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.