Алдар спорт хорооны 80 жилийн ойг тохиолдуулан Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит УАШТ-ийг зохион байгуулна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн энэ сарын 13-ны лхагва гарагийн 09.00 цагаас Алдар спорт хорооны зааланд эхлэх бөгөөд тэмцээнийг Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг бөхчилсөн болон тойргийн системээр зохион байгуулах аж.

Тэмцээнийг тэргүүлэх эхний гурван байрыг медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах бол 4-10-р байрыг мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах юм.

Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
 
“МИАТ ТӨХК 70 жил“ олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
“МИАТ ТӨХК 70 жил“ олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!