Баянчандмань сумын 90 жилийн ойн барилдаанд Э.Ууганбаяр харцага түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 39 секунд

Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 120 бөхийн барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Урьхан ХХК, Хамтын Эх Булаг ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427 дугаар анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээ ний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн Заамар сумын харьяат, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Эко Тэнхлэг ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн арслан Л.Даваажамц, Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Гурван Бүрэн Элеватор ХХК, "Булган" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Б.Батмөнх, улсын начин М.Бямбадорж, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар үлдэв.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны Ням гарагт 13:00 цагаас Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Томбаяр буюу Эдди Уильямс АРА фестивалийн гадаад төлөөлөгчөөр ажиллана
Томбаяр буюу Эдди Уильямс АРА фестивалийн гадаад төлөөлөгчөөр ажиллана
 
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!