Н.Өсөхбаярын өргөдлийг нөгөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр өнгөрсөн наадмаар 512 бөхөөс үзүүрлэсэн. Тэрбээр гарди цол хүртсэн ч наадмын допингийн шинжилгээнд бүдэрч, гарди цолоо хураалгаж, барилдах эрхээ гурван жилээр хасуулаад буй. Түүний шинжилгээнээс илэрсэн бодис бүх цаг үеийн түүхэнд хориотой бодис байсан хэмээн Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлсэн юм.

Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэж, Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст хандсан.

Тус маргааныг шийдвэрлэх хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдсан ч хойшилсон юм. Ингээд 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 14:00 цагт товлогдоод байна.

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
 
“4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх, прокурортой нэг байранд ажиллаж байна“
“4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх, прокурортой нэг байранд ажиллаж байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!