Н.Өсөхбаярын допингийн асуудлыг хүчингүй болгосон шийдвэрийг ХОВДЫН БӨХЧҮҮД эсэргүүцэж, нийт бөхчүүдээ үндэсний өв соёлоо хамгаалахыг уриалжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Н.Өсөхбаярын допингийн асуудлыг хүчингүй болгосон шийдвэрийг бөхчүүд эсэргүүцсээр байна. Тодруулбал, Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Э.Зоригтбаатар, Улсын харцага Б.Цэдэнсодном эл асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл, Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй ХОВДЫН БӨХЧҮҮД Н.Өсөхбаярын допингийн асуудлыг хүчингүй болгосон шийдвэрийг эсэргүүцэж, нийт бөхчүүдээ үндэсний өв соёлоо хамгаалахыг уриалсан байна.

2025 оны улсын наадамд үзүүрлэж, Улсын гарди цол хүртсэн ч допингийн шинжилгээнд бүдэрсний улмаас цолоо хураалгаад буй Н.Өсөхбаярын өргөдлийг Арбитрын шүүх хэлэлцээд, шинжилгээ авах процесс ОУ-ын стандартаас илт гажсан гэж үзэн, хүчингүй болгосон юм.

Оюу толгойн асуудлаар Монгол, Англи, Австрали Улсын АТГ-т хандлаа
Оюу толгойн асуудлаар Монгол, Англи, Австрали Улсын АТГ-т хандлаа
 
Маргааш Улаанбаатарт 14 хэм дулаан, бага зэргийн бороотой
Маргааш Улаанбаатарт 14 хэм дулаан, бага зэргийн бороотой
Сэтгэгдэл (28)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!