Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Истанбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон юм.

Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба-нд шилжүүлжээ.

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.

Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Мега төсөл эсэргүүцэгчдээс болж Монгол Улс хохирсоор байх уу?
Мега төсөл эсэргүүцэгчдээс болж Монгол Улс хохирсоор байх уу?
 
Он гарснаас хойш орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ
Он гарснаас хойш орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.