МОНАДА: 9 аймаг, 2 дүүргийн наадамд зодоглосон бөхчүүдийн сорьцоос хориотой бодис илрээгүй. 6 сорьцын шинжилгээ үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Энэ жилийн баяр наадмаар 17 аймаг болон алслагдсан гурван дүүргийн бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авчээ. Тодруулбал, шөвгөрсөн 84 бөхөөс сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Шинжилгээний хариу үе шаттайгаар ирсэн бөгөөд

  • Долдугаар сарын 15-нд 68 сорьцын,
  • Долдугаар сарын 17-нд 3 сорьцын,
  • Долдугаар сарын 20-нд 4 сорьцын,
  • Долдугаар сарын 21-нд 3 сорьцын шинжилгээний хариу тус тус иржээ.

Өнөөдрийн байдлаар нийт 75 сорьцын хариу ирснээс Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймаг болон Налайх дүүргийн барилдаанд зодоглосон нэр бүхий бөхчүүдийн сорьцоос хориотой бодис илэрснийг олон нийтэд зарлаад буй юм.

Лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:

  • Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам);
  • Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам);
  • Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадамд);
  • Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам);
  • Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам);
  • Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)

Нийт 78 сорьцын шинжилгээний хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд

  • Булган аймаг,
  • Дархан-Уул аймаг,
  • Дорноговь аймаг,
  • Дорнод аймаг,
  • Орхон аймаг,
  • Сэлэнгэ аймаг,
  • Увс аймаг,
  • Хөвсгөл аймаг,
  • Хэнтий аймаг,
  • Багануур дүүрэг,
  • Багахангай дүүрэг,

Харин үлдсэн 6 сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу гараагүйг мэдэгджээ.

Допингийн шинжилгээгээр ямар нэг хориотой бодис илрээгүй дээрх аймгийн наадамд цол авсан бөхчүүдийг албан ёсоор шинэ цолтойгоор эрэмбэд оруулсан байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын 12 хүнийг тогтоож, хяналтад авчээ
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын 12 хүнийг тогтоож, хяналтад авчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!