Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: “Алтан цом“-ын барилдаанд хамгийн олон даваа авсан 5 БӨХ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

"Алтан цом"-д хүч үзсэн бөхчүүдийг нийлбэр дүнгээр Улсын арслан Э.Батмагнай 40 даваагаар тэргүүлж байна. Түүний араас 36 даваагаар Улсын арслан Б.Орхонбаяр нэхжээ.

Бид "Алтан цом"-ын барилдаанд барилдсан бөхчүүдийг даваагаараа тэргүүлсэн 5 бөхийг нэрлэж байна.

  1. “М-Си-Эс Энержи” баг: Улсын арслан Э.Батмагнай 43 барилдснаас 40 давж, 3 унаж, 2 өнжсөн. /Нийт 45 барилдаан/
  2. “АПУ-Скайтел” баг: Улсын арслан Б.Орхонбаяр 41 барилдснаас 36 давж, 5 унаж, 4 өнжсөн. /Нийт 45 барилдаан/
  3. “М-Си-Эс Энержи” баг: Аймгийн арслан Д.Алтанцоож 40 барилдснаас 30 давж, 10 унаж, 5 өнжсөн. /Нийт 45 барилдаан/
  4. “Эв монгол” баг: Улсын заан М.Лхагвагэрэл 32 барилдснаас 27 давж, 5 унаж, 3 өнжсөн. /Нийт 35 барилдаан/
  5. “АПУ-Скайтел” баг: Аймгийн арслан Н.Амгаланбаатар 44 барилдснаас 26 давж, 13 унаж, 1 өнжсөн. /Нийт 45 барилдаан/

Эхний таван байрт эрэмбэлэгдсэн бөхчүүдийн дунд финалын шатанд шалгараагүй ганцхан бөх байгаа нь Улсын заан М.Лхагвагэрэл. Нийт 32 барилдаж, 27 давсан амжилтаар дөрөвдүгээр эрэмбэлэгдэж байна. Мөн эхний 5-д жагссан бөхчүүдийн 2 нь аймгийн арслан цолтнууд байна.

ХГБХХЕГ: 2026 онд мориноос унаж 1 хүүхэд хүнд бэртэл авч, 2 хүүхэд нас баржээ
ХГБХХЕГ: 2026 онд мориноос унаж 1 хүүхэд хүнд бэртэл авч, 2 хүүхэд нас баржээ
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.