Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан цом“-ын тэргүүн байрын төлөө Э.Батмагнай, С.Сүхбат нарын баг өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

"Алтан цом"-ын гуравдугаар байрын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг, Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” баг өрсөлдсөн юм. Улмаар "Хамаг Монгол" 14:11 харьцаагаар ялсан юм.

Тэгвэл "Алтан цом"-ын төлөөх барилдааны тэргүүн байрын төлөөх барилдаан өнөөдөр 14.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тэргүүн байрын төлөө Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "М-Си-Эс Энержи" болон Улсын заан С.Сүхбат ахлагчтай "Хатант интернэйшнл" багууд хоорондоо өрсөлдөх юм.

Сануулахад, "М-Си-Эс Энержи" баг Н.Батсуурь ахлагчтай "Хамаг Монгол" багийг 15:10-аар ялсан бол "Хатант интернэйшнл" баг "АПУ Скайтел" багийг мөн 15:10-ын харьцаагаар ялснаар тэргүүн байрын төлөө шалгарч үлдсэн юм.

Дашрамд, энэхүү барилдааны шагналын сан 1.5 тэрбум төгрөгт хүрээд буй.

Улаанбаатарт -1 хэм хүйтэн
Улаанбаатарт -1 хэм хүйтэн
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.