Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийт газар нутгийн 15 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа нь өмнөх 10 хоногоос 19 хувиар буурсан ба цасны дундаж зузаан нь 3.5 см, цасан дахь усны нөөц 1.3 шоо.км болсон байна.

Жишээлбэл: Шишхэд, Увс нуур-Тэс гол, Хар нуур-Ховд гол, Хараа, Булган, Идэр зэрэг голын сав газруудын 40-80 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.18 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Улаанбаатар хотноо боллоо
Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Улаанбаатар хотноо боллоо
 
М.Намуун Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
М.Намуун Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!