
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, Хархорум хотыг байгуулах зорилтын хүрээнд Орхоны хөндийд нийслэлийн баримжаатай Хархорум хотыг байгуулахтай холбоотой бодлого, төлөвлөлт, судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг харилцан уялдуулан хэрэгжүүлэхээр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал доктор, дэд профессор Д.Эрдэнэбаяр, Хархорум хотын Захирагч Л.Халтар нар хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Талуудыг төлөөлж МУ-ын Шадар сайдын Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх Б.Мэндсайхан, Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор Р.Ринчинбазар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Менежментийн сургуулийн захирал, доктор, профессор Г.Баттүвшин, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Орон зайн өгөгдөл, судалгааны газрын дарга А.Чулуунчимэг, Мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Б.Батбаатар болон Хархорум хотын Ажлын албаны албан хаагчид оролцлоо.