
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн дараа дээрх хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэн тул эцэслэн баталлаа.
ТББХ-ны дарга Х.Ганхуяг "Миний бие Төсвийн байнгын хорооны дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа төрийн бүтцийг цөөлж, зардлыг багасган цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч Сангийн яам, ажлын хэсгийн гишүүдтэйгээ хамтарч ажиллалаа. Үүний дүнд ирэх 2026 оны төсөв “Иргэнд чиглэсэн ээлтэй төсөв” боллоо гэж үзэж байна.
- Төрийн бүтэц орон тоог цөөлөхдөө яамдын бага дарга нарын орон тоог 168, агентлагийн удирдлагын орон тоог 54, газар хэлтсийн 81 нэгжийг цомхотгохоос гадна бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12,8 хувиар бууруулаад байна.
- Төсвийн зардлыг 1 их наяд төгрөгөөр танаж цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд шилжүүллээ.
- Багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-нээс 2,8 сая төгрөгт хүргэхээр тооцож Боловсролын сайдын урсгал зардлыг 518 тэрбум төгрөгөөр
- Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх
- Төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх
- Ахмад настны тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 145 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
- Халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх
- Шатахууны нөөцийн агуулах, дэд бүтэц бүрдүүлэх хүүгийн татаас, хяналтын системийг бүрдүүлэх зардалд 20 тэрбум төгрөгөөр тооцож төсвийн төсөлд тусган амжилттай батлууллаа" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!