Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл ӨНӨӨДРӨӨС эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу өнөөдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авч байна. 2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

2 настай-30304

3 настай-31843

4 настай-35698

5 настай-37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

📌 Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

📌 Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;

📌 Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.

Улаанбаатарт 21 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 21 хэм дулаан, бороотой
 
Жолооч автомашин жолоодож байх үедээ зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Жолооч автомашин жолоодож байх үедээ зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.