Германы нийслэл хотын амьтны хүрээлэн цар тахлаас болж хэрэгжүүлж байсан хорио цээрийн дэглэмийг сулруулсантай холбоотойгоор үүд хаалгаа нээгээд байна. Гэвч амьтны хүрээлэн энэ удаад хүнгүй хоосон шахам байна. 2019 оны 9 сард төрсөн ихэр хулсны бамбарууш Менг Хан, Мен Юанийг амьтны хүрээлэнг зорин ирсэн хүмүүс хамгийн ихээр бүчин авдаг байжээ.
Гэвч өнөөдөр тэднийг сонирхон үзэх хүн алга л байна. Ийнхүү Берлины амьтны хүрээлэн үзэгч олныг хүлээн авахаар үүд хаалгаа нээсэн ч нийслэл хотод жуулчид ирэхгүй байгаагаас ийнхүү эзгүй байна. Берлины амьтны хүрээлэн 1844 онд байгуулагдсан хамгийн эртнийх. Жилд маш олон дотоодын гадаадын жуулчид ирдгээрээ ч алдартай. Амьтны хүрээлэнгийнхний мэдээлж байгаагаар жилдээ тэд 3,8 сая тасалбар борлуулдаг байжээ. Үүний 3-ны нэг нь дотоодын аялагчид, 3 ны нэг орчим нь гадны жуулчид байдаг байна.
Гэвч өнөөдөр цар тахлаас болж амьтны хүрээлэнгийн санхүүгийн асар их алдагдал хүлээх болжээ. Түүгээр ч зогсохгүй дампуурлын ирмэгт ч хүрээд байна. Тиймээс Берлинчууд өмнөх хямралын үе шигээр тусламжийн гараа сунгах байх гэж амьтны хүрээлэнгийнхэн найдаж байна. Өнгөрсөн лхагва гарагт Германы канцлер Ангела Меркель 16 мужийн захирагчтай хамтран ирэх 12 сар хүртэл хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмээ үргэлжлүүлж харин зул сарын баярын өмнө хөл хориогоо цуцлах нь зүйтэй гэдэг тохиролцоонд хүрсэн юм.