Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТҮЦ эрхлэгчид 5-30 сая төгрөг хүртэлх зээлтэй. Энэ зээлээ төлж амжаагүй байтал албадан нүүлгэх ажиллагаа явагдсан“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байгаа. Тэгвэл энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн ХЭҮК-ын гадаа суулт зарласаж, мөн 7 иргэн өлсгөлөн зарлажээ.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд:

-Шалгалтын явцад хүний эрх зөрчигдөж, эрх чөлөөнд нь халдсан, эд хөрөнгө нь устаж гэмтсэн гэх агуулгатай гурван иргэн хандсан. Эдгээр иргэд бүгд аппликейшний зээл, өдрийн зээл, мөн том худалдааны төвүүдээс падан болон урьдчилсан хэлэлцээрээр 5-30 сая төгрөг хүртэлх зээлүүдийг авсан байдаг юм байна. Энэ зээлээ төлж амжаагүй байтал албадан нүүлгэх ажиллагаа явагдсан. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүнээ гэртээ хураасан, тодорхой байгууллагуудад хадгалсан, зарим нь тэр чигэээрэ ачигдаад явсан. Хэрэв урьдчилж мэдэгдсэн бол хариу арга хэмжээ авах байсан гэж комисс үзсэн.

ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ
ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.