ТҮЦ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Шинийн нэгний өглөө төв талбай дээр "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцэл илэрхийлэхээр болсон юм. Энэ үеэр,
ТҮЦ эрхлэн амь зууж байгаа иргэдийн төлөөлөл "Төр засгаас биднийг ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна. Хотын өнгө, үзэмжийг сайжруулж, 1000 гаруй иргэнийхээ аж, амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж, тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна.
Мөн БГД-ийн Засаг даргын А35 дугаар захирамжид гомдол гаргана гэдгээ илэрхийлж байна. Учир нь энэхүү захирамжийг гаргахдаа Засаг дарга бидний эрх ашгийг харгалзан үзэхгүйгээр, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн, 2023 оныг хөдөлмөр эрхлэлтийн жил гэж зарласан ч хэсэг хүмүүсээ ядуусын эгнээ рүү түлхэж байгааг эсэргүүтэн тэмцэнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллана гэсэн санамж бичгээ эргэн харж, анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Хэрэв ТҮЦ-ээр амь зуугчдын эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахаа мэдэгдэж байна.
Муугийн ёс биш Монголын ёс учир бид Төв талбай дээрээ идээ, будаагаа засч, золголт хийнэ. Бид хуулийн өмнө эрх тэгш байдаг нийгмийн төлөө тууштай тэмцэнэ" гэв.