ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байгаа. Тэгвэл энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн ХЭҮК-ын гадаа суулт зарласаж, мөн 7 иргэн өлсгөлөн зарлажээ.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд:

-Шалгалтын ажиллагаа өргөн цар хүрээтэй явагдсан. Шалгалтын үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд ТҮЦ эрхлэгчдэд бүрэн мэдээлэл өгөх, боломжит хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, тэдний оролцоог хангах ажлыг ерөнхий байдлаар хийсэн. Хүн тус бүртэй уулзаж, санал болгох ажлын байр, түрээслэх зах худалдааны төвийн лангуу болон бусад боломжуудаа танилцуулж яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй. Засаг даргын 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг гардуулан өгч газар чөлөөлөх ажиллагааны талаар бүрэн мэдээллийг өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгчдийн зүгээс шүүхэд хандах эрх нь хязгаарлагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Уг захирамжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил төлөвлөлтийг хангалтгүй хийснээр газар чөлөөлөх ажиллагааны явцад зарим иргэний эрх зөрчигдсөн. Эд хөрөнгөд хохирол учирсан. Хүнлэг бус харьцсан.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг бусдаар хийлгүүлэхдээ удирдлага зохион байгуулалтаар хангах талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй. Дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдэх хуудас өгөөд дөрөвдүгээр сарын 8-аас ТҮЦ-үүдийг албадан нүүлгэсэн.

Сүхбаатар дүүрэгт 2 Баянзүрх дүүрэгт 1 тохиолдол илт хүний эрхийг зөрчсөн шинжтэй байна.

ХЭҮК нийслэл, дүүргийн удирдлагуудтай тавдугаар сарын 1-нд уулзаж, гомдол санал гаргасан иргэдтэй нэг бүрчлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсох, үр дүнтэй хэлэлцээр хийх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахдаа хүний эрхийг хүндэтгэж бусдын эд хөрөнгийг гэмтээж устгахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч, үр дүнг эргээд комисст мэдээлэх талаар зөвлөмжүүдийг өгсөн. Энэ уулзалтаас тодорхой үр дүн гараагүй. Нүүлгэх үйл ажиллагаа нь улам эрчимжсэн талаар иргэд дахин ХЭҮК-т хандсан. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор дараах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад зөвлөж байна.

  • Дүүрэг тус бүр гомдол гаргасан иргэдийг хүлээж авч уулзаж бүх талын зөвшилцөлд хүрэх
  • Хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох
  • Төрийн албан хаагчдыг хүний эрхийн сургалтад суулгах
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!